+976 77238888
info@agricorp.mn
ENG
“АГРИМАТКО-МОНГОЛ” ХХК”-тай NPK(Mg) 30:10:10(4) төрлийн нийлмэл бордоо нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК “Хүнсний хувьсгал” болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “АТАР-lV"аяныг хэрэгжүүлэх хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУлсын тэргүүлэгч эрдэс бордоо үйлдвэрлэгч Xiamen Topusing Chemical компанийн төлөөлөгч ““АГРИМАТКО-МОНГОЛ” ХХК”-тай NPK(Mg) 30:10:10(4) төрлийн нийлмэл бордоо 300 тонныг нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

 

Тус гэрээний хүрээнд тариаланчдад эрдэс бордоог төлбөрийн таатай нөхцөлөөр нийлүүлэх, төлбөрийг ургацаар төлөх нөхцөл бүрдэж байна.

Урьдчилсан захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг

“АГРИМАТКО-МОНГОЛ” ХХК-ний 86991092, 89072929 утсанд холбогдож авна уу.

​​​​​​​

 

Санал хүсэлт

Холбоо барих