Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК “Хүнсний хувьсгал” болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “АТАР-lV"аяныг хэрэгжүүлэх хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУлсын тэргүүлэгч эрдэс бордоо үйлдвэрлэгч Heibei Chunchao Biological Technology компанийн төлөөлөгч ““АГРОТРЕЙД ИМПЕКС” ХХК”-тай NPK 30:10:10, NPK 21:12:12+Органик нэгдэл 7 төрлийн нийлмэл бордоо 500 тонныг нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Тус гэрээний хүрээнд тариаланчдад эрдэс бордоог төлбөрийн таатай нөхцөлөөр нийлүүлэх, төлбөрийг намрын ургацаас төлөх нөхцөл бүрдэж байна.
Урьдчилсан захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг
“АГРОТРЕЙД ИМПЕКС ” ХХК-ний 77336009, 86002287, 80116051 утсанд холбогдож авна уу.
