Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК “Хүнсний хувьсгал” болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “АТАР-lV"аяныг хэрэгжүүлэх хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тэргүүлэгч ОХУлсын Уралхим компанийн албан ёсны төлөөлөгч “БЕСТ ВЕСТЕРН ТЕХ” ХХК-тай NPK(S) 15:15:15:11, NPK 10:26:26, NPK(S) 27:6:6:2, Карбамид N 46,2, Азотын бордоо N34,4 төрлийн нийт 2990 тонныг нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Тус гэрээний хүрээнд тариаланчдад эрдэс бордоог төлбөрийн таатай нөхцөлөөр нийлүүлэх, төлбөрийг намрын ургацаас төлөх нөхцөл бүрдэж байна.
Урьдчилсан захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг
“БЕСТ ВЕСТЕРН ТЕХ” ХХК-ний 77363639, 99031316, 9310007 утсанд холбогдож авна уу