Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь 2023 оны намрын ургацаас буудай хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд лабораторид шаардлагатай үр тарианы дээж хадгалах зориулалттай даавуун уутны үнийн санал авч байгаа тул та бүхэн 2024 оны 08 дугаар сарын 22-ны 12:00 цагаас өмнө бүтээгдэхүүний дээжийн хамт Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХ-ны байранд өөрийн биеээр үнийн саналаа ирүүлнэ үү. Ирүүлсэн үнийн саналуудыг тухайн өдрийн 16:30 цагаас нээнэ. Нээлтэнд үнийн санал ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож болно.
Жич; Нийт 3000 ширхэг дээжний уут худалдаж авна.
1. Тодорхойлолт
Дээжний уут нь 2 кг үр тариа хийх зориулалттай, нүүрэн талтаа хаяг шошго хийх таславчтай, амсрыг боох уяатай байна.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, ажилчдын гудамж, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК байр