+976 77238888
info@agricorp.mn
ENG
Дархан салбар

    Одоогийн ХААК ТӨХХК-ийн Дархан салбар нь 2015 оны 4-р сарын 10ны өдөр тухайн үеийн ХХААХҮЯ-ны сайдын А/67 тоот тушаалыг үндэслэн ТЭДС-ийн Дархан салбар нэртэйгээр байгуулагдсан.
Бүтэц орон тоо: Салбарын эрхлэгч, салбарын инженер, санхүүч, нярав, бичиг хэргийн ажилтан, лаборант, дамжуулагч цахилгаанчин, дамжуулагч гагнуурчин  дамжуулагч оператор 7 , харуулын 3 ажилтан нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй. 36000тны төмөр бетон хийцтэй үр тариа хадгалах зориулалтай. Монгол улсын газар тариалангийн  бүс нутгийн төв болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулж байна.

Манай салбарын 36000тны багтаамжтай төмөр бетон хийцтэй үр тариа хадгалах зориулалтай босоо агуулах нь анх 1961-1984 оны хооронд Дархан гурил тэжээл нэртэйгээр ЗХУ буюу Оросын холбооны улсын зураг төслөөр 54000тны багтаамжтай 3-н корпус бүхий үр тариа хадгалах босоо агуулах болон гурилын үйлдвэрийн цогц дамжлага, машин ачих, буулгах, шугам талбай Вагонд ачиж, буулгах  зам байгууламжтайгаар барьж байгуулагдсан.Улмаар 2013 онд ХХААХҮЯ ТЭДС-ийн салбар байгуулахтай холбоотой тендерт тус Дархан гурил ХК-ны тендерийн техникийн даалгавар нөхцөлийг ханган. Дархан гурил тэжээлийн  үйлдвэрийн анх байсан 2, 3-р корпус 36000тны багтаамжтай босоо агуулахын иж бүрдэл, Вагонд ачих, буулгах шугам 314 метр эзэмшлийн  төмөр зам зэрэгт засвар хийн тухайн тендерийн техникийн даалгаварт нийцүүлэн Турк улсын анхан болон давтан цэвэрлэгээний машин хатаалгын тоног төхөөрөмж авто өргөгч,авто пүү , машинд ачих, буулгах шугам шурган болон гинжит шанаган тээвэрлэгч сэлгээ дамжлага хоорондын урсах хоолой шилжүүлэг хуваарилагчаар тоноглон ХХААХҮЯ-ны харьяа ТЭДСанд шилжүүлсэн.

Үйлдвэрийн тоноглол: 36000тны босоо агуулах 600тны багтаамжтай 56ширхэг силос, 150тны багтаамжтай 30 ширхэг од силос дээд галерей:хуваарилагч тэргэнцэр 3 ширхэг цагт 175тны хүчин чадалтай, туузан тээвэрлэгч 3 ширхэг аспирацийн шугам иж бүрдэл доод галерей: туузан тээвэрлэгч 2 ширхэг 175тны  хүчин чадалтай, вагон буулгагч нори цагт 250тн хүлээн авах бункер,314 метр төмөр зам, Үндсэн элеватор: цагт 50тны хүчин чадалтай үндсэн нори 3 гинжит тээвэрлэгч 3 шурган тээвэрлэгч 2 авто өргөгч 100тн цэвэрлэгээний машин цагт 25тн 4 ширхэг цэвэрлэгээний нори  2 ширхэг хатаалгын тоног төхөөрөмж 30тн хатаах хүчин чадалтай шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг буудай хатаалга, 24 метр урттай 100тны даацтай авто пүү тус тус тоноглогдсон.
Үйл ажиллагааны чиглэл: Тариалан эрхлэгч ААН иргэдэд ХХААХҮЯнаас хэрэгжүүлж байгаа дэмжлэг бодлогыг цаг тухай бүрд хэрэгжүүлж үр тариа хадгалах, хатаах, цэвэрлэх болон гурил үйлдвэрлэгч ААН-дийн үр тариаг хадгалах зэрэг үйл ажиллагааг явуулахаар байгуулагдсан. 

Тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал 

  • 36,000 тн-ийн багтаамжтай 2 корпус бүхий төмөр бетон элеватор 
  • Туузан дамжуулагч 1цагт 175тн/цаг
  • Нории 1цагт 50 тн/цаг 
  • Гинжин дамжуулагч 1цагт 50 тн/цаг
  • Шураган дамжуулга 1цагт 50 тн/цаг
  •  Анхан шатны цэвэрлэгээний машин 1цагт 50тн/цаг
  • Үндсэн цэвэрлэгээний машин 1цагт 50тн/цаг
  • Хийн түлшээр хатаах төхөөрөмж 1цагт 30тн/цаг
  • ESIT загварын 24м-н урттай 100тн-ны даацтай авто пүүтэй
  •  

Санал хүсэлт

Холбоо барих