Компани нь дор дурдсан үндсэн чиглэлийн үйл ажиллагааг эрхэлнэ:
1. таримал ургамлын сорт сорих, үр үржүүлэх;
2. хүнсний болон үрийн улаанбуудай, тэжээлийн ургамлын үрийн нөөц бүрдүүлэх;
3. уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, үрийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх;
4. хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, техник, тоног төхөөрөмж, хүлэмж, усалгааны багаж, хэрэгсэл, таримлын үр, суулгац, эрдэс болон органик бордоо, түлш, шатах тослох материал, ургамал хамгааллын бодисыг дотоодын үйлдвэрээс хангах, дотоодод үйлдвэрлэдэггүй бараа, материалыг импортоор нийлүүлэх, борлуулах;
5. мал аж ахуйн болон хадлан, тэжээл, судалгаа, шинжилгээ, лабораторийн техник, тоног төхөөрөмж, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, борлуулах;
6. хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх;
7. зах зээлийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөдөө аж ахуйн дэмжлэгийн бодлогыг харилцан үр ашигтай байхаар хэрэгжүүлэх;
8. үйл ажиллагааны борлуулалтын орлогоос болон авлага барагдуулах замаар хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх;
9. орлого нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хуулиар хориглоогүй бизнесийн үйл ажиллагаа явуулах;
10. үр ашигтай хөшүүргийн бодлого хэрэгжүүлэн авлага, барагдуулалтыг нэмэгдүүлэх, байгууллагын санхүүгийн чадавхыг дээшлүүлэх;
11. үйлдвэрлэлийн менежментийг сайжруулан элеватор, агуулахын ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, шаардлагатай засварууд, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж, улаанбуудай, малын тэжээлийн хадгалалтын нөхцөлийг сайжруулах;
12. дэд бүтцийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
13. хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх;
14. хөдөө аж ахуйн техникийн болон элеватор, агуулахын түрээсийн үйлчилгээг хөгжүүлэх;
15. инноваци, шинэ технологи нэвтрүүлэх;
16. зөвлөх үйлчилгээ үзүүлэх.