+976 77238888
info@agricorp.mn
ENG
Түүхэн товчоо

БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ, ОН ЦАГИЙН ТОВЧОО


- 1991 он: Анх 1991 оны 11 дүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Үр тариа нөөц хадгалах компани нэрээр байгуулагдан 100 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

- 1999 он: Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 37-р тогтоолоор “Буудай сан” болон өөрчлөгдөв.

- 2005 он: Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 139-р тогтоолоор Буудай санг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” болгон өөрчлөв. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Улсын Их Хурлаас баталсан “Засгийн Газрын Тусгай сангийн тухай” хуульд заасны дагуу үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

- 2020 он: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих санг Мал хамгаалах сантай нэгтгэн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-г байгуулав.

-2023 он Монгол улсын Засгийн газрын 2023 оны 07сарын 05-ны өдрийн 269 тоот тогтоолоор "Хөдөө аж ахуйн корпораци"-г байгуулав 

Санал хүсэлт

Холбоо барих