+976 77238888
info@agricorp.mn
ENG
Түгээмэл асуулт хариулт

1.    Ханшийн зөрүү болон алданги хэрхэн тооцдог вэ?
-    Худалдах худалдан авах гэрээний дагуу валютаар авсан тоног төхөөрөмж нь ханшийн өдөр тутмын өсөлт бууралтаас шалтгаалан хуваарьт төлөлт дээрх үндсэн төлөлт болон хүүгээс гадна ханшийн зөрүүгийн тооцоолол хийгдэнэ
-    Гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөлтийг төлөөгүй тохиолдолд гэрээний хэрэгжилтийн дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцогдоно.
-     Эргэн төлөлтийг хугацаанаасаа өмнө төлсөн тохиолдолд  хүүгийн төлбөр буурч оногдох хугацаанд нь тооцно.
2.    Өр төлбөрийн талаар тооцоо нийлэх үед юу бэлтгэн авчрах шаардлагатай байдаг вэ?
-    Харилцагч иргэн, хуулийн этгээд нь өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөллийг итгэмжлэл үйлдэн илгээнэ.
-    Байгууллагын тамга тэмдэг,
-    Өр төлбөрийн дагуу баталгаажуулсан гэрээг,
-    Өмнөх онуудад төлж барагдуулсан боловч өр төлбөр хасагдаагүй тохиолдолд нотлох банкны хуулга болон баримтыг  авчирна.
3.    Аж ахуйн нэгж болон хувь хүн өр төлбөрийн талаар тодорхойлолт болон хүсэлт авахын тулд  ямар майл хаягаар хандах ёстой вэ?
  Санхүүгийн хэлтсийн Khaads.tootsoo@gmail.com  хаягаар ирүүлж болно.
 

Санал хүсэлт

Холбоо барих